Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Р.Базармаа

Р.Базармаа нь 2021 оны 3 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

2008-2017 оны хооронд зээл, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, факторинг үйл ажиллагаа эрхэлдэг “Финанс энд девелопмент оф майнинг ББСБ” ХХК-д Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан.

1998 онд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас анхны ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тус банканд тасралтгүй 10 жил хянагч нягтлан бодогч, банкны ажилтан, банкны ахлах ажилтнаар ажиллаж байсан.

Р.Базармаа нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Банк, санхүүч мэргэжлээр төгссөн ба банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн юм. Салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд үүнээс 10 жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай.

Хариулт үлдээнэ үү