- Цаг хугацаа, зардал хэмнэнэ
- Найдвартай, аюулгүй
- Ашиглахад хялбар
- Бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт хандахгүйгээр авах боломжтой.
- Жилийн болон элсэлтийн хураамжгүй.
Зохиогч: Telmuun Gankhuyag
Үйлчилгээний нөхцөл
ҮЙЛЧИЛГЭЭ | БАЙГУУЛЛАГА | ||
Төгрөг | Валют | ||
Шилжүүлгийн шимтгэл | Банк доторх гүйлгээ | 100₮ | 200₮-тэй тэнцэх валют |
Банк хооронд гүйлгээ | 200₮ | 1500₮-тэй тэнцэх валют | |
Банк хооронд гүйлгээ /Их дүнтэй гүйлгээ/ | 500₮ |
Бүрдүүлэх материал
Та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж хүсэлтийн маягт бөглөн, гэрээ байгуулснаар тус үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.
- Гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эх хувиараа, хуулбар байх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан байх;
- Албан хүсэлт
Б.Эрдэнэбаяр
Б.Эрдэнэбаяр нь 2004-2008 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг санхүү менежмент чиглэлээр Бакалавр, 2015-2017 онд Люксембургийн их сургуулийг Банк санхүүгийн чиглэлээр Магистр, 2016 онд Нью-Йоркийн их сургуульд Удирдлагын хөтөлбөрт хамрагдаж, 2016-2017 онд Олон улсын мэргэшсэн зэрэг, мэргэшсэн санхүүгийн шинжээч 2 дугаар түвшин, мэргэшсэн эрсдэлийн менежерийн 1 дүгээр зэргийн түвшнийг тус тус эзэмшсэн.
Банк санхүүгийн салбарт 14 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай тэрээр 2008-2010 онд Хас банканд санхүүгийн шинжээч, 2010-2012 онд ахлах санхүүгийн шинжээч, 2012-2015 онд санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2016-2017 онд Schroders активын удирдлагын компанид мэргэжилтнээр, 2017-2020 онд Хас банканд Бүтээгдэхүүн/Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 онд Кредит банканд Гүйцэтгэх захирал, 2020-2022 онд Тээвэр хөгжлийн банканд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон, 2024 оны 08 сарын 26-ны ТУЗ-ийн гишүүн ба Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, 2024 оны 09 сарын 19-ны өдрөөс Гүйцэтгэх захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Д.Ашидмаа
Д.Ашидмаа нь 1974 онд Зөвлөлтийн 3-р дунд сургууль, 1989 онд Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд АНУ-ын Виржиния мужийн Политехникийн Дээд сургууль (Virginia Tech)-ийг тус тус төгссөн. 2011-2022 онд ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-д Засаглал хариуцсан захирал, Компанийн нарийн бичгийн дарга, 2009-2011 онд Энержи Ресурс ХХК-д Дэд захирал, Компанийн нарийн бичгийн дарга, 2004-2009 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-гийн Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадварын төсөлд Бизнес, санхүүгийн зөвлөх, 1998-2004 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-гийн Монголын өмч хувьчлалын төсөлд Санхүүгийн шинжээч, 1992-1996 онд АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд Эдийн засгийн туслах, 1990-1992 онд Монгол Улсын Хөдөлмөрийн яаманд Гадаад харилцааны мэргэжилтэн, 1989-1990 онд Материалимпекс хангамжийн нэгдэлд Импортын мэргэжилтнээр тус тус ажилласан. Эдийн засгийн магистр, Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр зэрэгтэй бөгөөд Компанийн засаглалын чиглэлээр Харвардын Бизнесийн Сургууль, Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн сургалтанд хамрагдсан.
Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банкинд хийгдсэн ажлууд
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БҮС БА ЗАМ САНААЧИЛГА ДООРХИ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРЧМУУДАД НЭГДЭН ОРЛОО
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь БНХАУ-ын “Ногоон санхүүгийн зөвлөл” болон Англи улсын Лондон хотын “Ногоон санхүүжилтийн санаачлага”-аар анх үүсгэн байгуулагдаж өдгөө уг зарчимд нийт 16 орны 41 банк, санхүүгийн байгууллагууд, томоохон сангууд болон бусад олон улсын байгууллагууд нэгдээд байна.
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь Бүс ба Нэг замын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар хөгжүүлэх улмаар оролцогч талууд туршлагаа хуваалцах томоохон санаачлага юм.
Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдсэнээр банк, санхүүгийн байгууллага нь дараах 7 зарчмыг байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах болно.
Зарчим 1: Байгууллагын засаглалд тогтвортой байдлыг нэгтгэх
Зарчим 2: Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлүүдийг ойлгон, таньж мэдэх
Зарчим 3: Байгаль орчинтой холбоотой мэдээллээ ил тод тайлагнах
Зарчим 4: Оролцогч талуудтай хийх харилцааг өргөжүүлэх
Зарчим 5: Санхүүгийн ногоон хэрэгслүүдийг ашиглах
Зарчим 6: Нийлүүлэлтийн ногоон сүлжээг бий болгох
Зарчим 7: Хамтын ажиллагаагаар дамжуулан чадавх бэхжүүлэх
Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь “Байгаль орчин, нийгмийн бодлого”, “Зээлийн үйл ажиллагаан дахь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн журам”-аараа дамжуулан зээл олгох явцад байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг системтэйгээр хийж ирсэн. 2021 онд бид Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС), Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) хагас жил тутам зохион байгуулдаг тогтвортой санхүүжилтийн үнэлгээгээр “B+” үнэлгээ авч, өмнөх жилийн үнэлгээгээ ахиуллаа.
Бүрдүүлэх материал
- Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
- Гадаадын иргэн бол:
-
- Гадаад паспорт;
- Монгол улсад оршин суух үнэмлэх.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт;