Зохиогч: Sharavjamts e
Т.Баасанжав
Төмөрийн Баасанжав нь Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Тэрээр 2010-2013 онд Хитоцубаши их сургууль, Рочестерийн их сургуулиудад Профессорын туслах, 2014-2017 онд Хөдөө аж ахуйн биржид Ахлах мэргэжилтэн, Арилжааны албаны захирал, 2017-2019 онд Хаан Даатгал ХХК-ийн Дэд захирал, Үйл ажиллагааны газрын захирал, 2019-2021 онд Монгол Даатгал ХК-ийн Дэд захирал, 2021-2023 онд Монгол улсын Хөгжлийн Банкны Санхүүгийн газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Япон улсын Кобэ Их сургуулийг эдийн засаг, макро эдийн засаг мэргэжлээр Бакалавр, Хитоцубаши Их сургуулийг эдийн засгийн Магистр, АНУ-ын Рочестерийн их сургуулийг эдийн засгийн Магистр зэрэгтэй тус тус сурч төгссөн.
Шинийг эрэлхийлэгч
- Өөрчлөлт хөгжилд тэмүүлэгч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй
- Өөрийгөө таних, хөгжүүлэхийн төлөө тасралтгүй суралцагч
- Зорилгоосоо няцдаггүй, сахилга баттай, манлайлагч
МИНИСТЕР ТАУЭР САЛБАР
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж 15, Министер тауэр, 1, 2-р давхар
Visa International болон UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” дебит/кредит картыг анхлан нэвтрүүллээ.
Н.Түвшинжаргал
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Н.Түвшинжаргал нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Тэрээр МУИС-ийг 2000 онд Санхүүч, эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.
Н.Түвшинжаргал нь банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Анх дотоод аудитораар ажлын гараагаа эхэлсэн тэрээр ХААН Банкны салбарын удирдлага, байгууллагын банк, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого, үйл ажиллагаа, өмчийн харилцаа, иргэдийн болон жижиг дунд бизнесийн банк зэрэг чухал чиг үүргийг удирдан, гүйцэтгэх удирдлагын хорооны гишүүнээр ажиллаж байсан.
Н.Түвшинжаргал нь бидэнтэй нэгдэхээсээ өмнө буюу 2022 оноос хойш Эн Ти Эм Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, төслийн зөвлөх албанд тушаалд тус тус ажиллаж байсан туршлагатай.