Тээвэр хөгжлийн банк 1997 онд банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван 24 дэх жилдээ банк санхүүгийн салбарын түүхийг бүтээлцэж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж 100% Монголын хөрөнгө оруулалттайгаар, банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь хамгийн хурдацтай өсөж буй буюу Монгол улсад нийт 8 салбар, нэгжтэй үйл ажиллагаагаа явуулан, 8000 гаруй харилцагчид банк, санхүүгийн үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд бид үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, үйлчилгээний чанараа жил бүр баталгаажуулан, зохицуулагч байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган биелүүлсээр ирсэн ууган арилжааны банк юм.
2021 онд Банкны тухай хуульд заасны дагуу банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын банкны системийн ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкуудын санаачлагаар банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх, харилцагчдад хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхнүү, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хоёр банк нэгдсэн түүхэн үйл явдал тохиолоо. Үүний зэрэгцээгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкны үйл ажиллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулахаар хуульчлан баталсантай холбоотойгоор Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн билээ.
Монголбанкнаас Тээвэр хөгжлийн банкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн дүгнэсэн тул энэ дагуу тус банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.