Санамж бичгийн хүрээнд талууд жендерийн хүртээмжтэй санхүүгийн жишиг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүжилтийн орчныг бүрдүүлэх, байгууллагын бодлогын орчинг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөг хүргэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага бөгөөд сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг болно.