Сар: 8 сар 2022
Давуу тал
- Хугацааны эцэст төгрөгийн валютаар өндөр өгөөж хүртэх;
- Жилийн бодит өгөөж өндөр, эрсдэлгүй хөрөнгө оруулалт;
Валют |
Ам.доллар |
Хугацаа |
12 сар |
Жилийн хүү |
4.00% |
Хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү |
1.20% /жилийн хүү/ |
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл |
100,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар |
Хүү олгох давтамж |
Хугацааны эцэст |
Орлого хийх нөхцөл |
Боломжгүй |
Зарлага хийх нөхцөл |
Хугацааны эцэст |
Хөрвөх валют |
Төгрөг* |
*Тайлбар: Хадгаламжийн гэрээний хугацаа болон гэрээнд заасан нөхцөл биелсэн тохиолдолд, банк нь хугацааны эцэст төгрөгт хөрвүүлэх ханшийг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан, хамгийн таатай ханшийн нөхцөлийг харилцагчид санал болгох боломжтой.
- Монгол Улсын иргэн бол: Иргэний үнэмлэх;
- Гадаадын иргэн бол:
-
- Гадаад паспорт;
- Монгол Улсад оршин суух үнэмлэх.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт;
Тээвэр хөгжлийн банкны МУТС-тэй тэмцэх бодлого, зохицуулалтын талаар
Тээвэр хөгжлийн банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай (МУТСТ) хууль, тогтоомж, олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журам, зөвлөмж, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг билээ.
Банк, дээрх хууль, дүрэм, журамд нийцүүлэн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, улс орны эрсдэлийн үнэлгээ, олон улсын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, корреспондент харилцаанд баримтлах журам зохицуулалтыг тодорхойлон МУТСТ банкны дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж гаргасан байдаг.
Банк нь харилцагчийг таньж мэдэх хүрээнд харилцагчийн мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэл, гэрээ, холбогдох бусад баримт, мэдээллийг харилцагчийн албан ёсны баримт бичиг, баталгаат эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн таньж мэдэж ажилладаг. Үүнд:
- Банктай үүсгэж буй бизнесийн харилцааны зорилго;
- Эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлагын мэдээлэл;
- Эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа, хийж буй гүйлгээний утга, зориулалт;
- Хөрөнгө, орлогын гарал үүсэл.
Корреспондент банк, санхүүгийн байгууллагуудтай харилцахдаа “Wolfsberg group” болон олон улсын бусад зохицуулагч байгууллагаас гаргасан зөвлөмж, “US Patriot Act”; “US FATCA” зэрэг хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажиллаж байна.
Wolfsberg CBDDQ:
Санхүүгийн байгууллагыг таньж мэдэх Wolfsberg CBDDQ-тэй энд дарж танилцана уу.
US Patriot Act:
АНУ-ын санхүүгийн байгууллагуудын корреспондент дансанд зориулсан шаардлагыг батламжилсан Global USA Patriot Act certification-той энд дарж танилцана уу.
US FATCA status:
Банк, АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дансдыг тус улсын холбооны хууль-US FATCA-ийн дагуу тайлагнах үүрэгтэй байдаг.
Тээвэр хөгжлийн банкны FATCA W8BEN-E бүртгэлийн сертификатыг эндээс харна уу.