Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Банкны Зохистой засаглалыг хэрэгжүүлэх журам, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн “ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК”-ны ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  2. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  5. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  7. Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх;
  8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно;
  9. Засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.
  10. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
  11. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  12. Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;
  13. Тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  14. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  15. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  16. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Монгол, Англи хэл дээрх дэлгэрэнгүй анкет;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Боловсролын диплом болон бусад холбогдох сургалт семинарт хамрагдсан сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ЦАХИМ ХАЯГ:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал hr@transbank.mn цахим шууданд хүлээн авна.