Categories
Billionaire Premium карт

UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа өндөр зэрэглэлийн Billionaire Premium 21 гр цэвэр метал төлбөрийн картыг анхлан нэвтрүүллээ.

Энэхүү карт нь аяллын даатгал, худалдаа үйлчилгээний байгууллагын хөнгөлөлт урамшуулал, ОУ-ын нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимд үйлчлүүлэх эрх мөн дотоод, гадаадын консьерж үйлчилгээ гэх мэт олон дагалдах үйлчилгээг агуулсан ба харилцагч таны амьдралын хэв маягт нийцсэн, нэр төрийн тань төгс илэрхийлэх болох төлбөрийн цогц шийдэл юм.