Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “WECHAT PAY” СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭГ АНХ УДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк “Wechat Pay” системээр дамжуулан төлбөр хүлээн авах үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ

Дэлхийн жишиг хувийн банкны цогц үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн Тээвэр хөгжлийн банк нь 25 дах жилдээ банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оноос түүхэн үеийн шинэчлэлийн гараагаа хоёр банк (Тээвэр хөгжлийн банк, Кредит банк) нэгдсэнээр эхлүүлсэн билээ.

Тээвэр хөгжлийн банк нь шинэ стратеги зорилтын хүрээнд  хувийн банкны цогц үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэн харилцагчдадаа хүргэсээр байна. Энэ удаад Innovation Investment компанийн охин компани болох ККТТ-тай хамтран “Wechat Pay” системээр дамжуулан Монгол улсад төлбөр хүлээн авах эрхийг TenPay компаниас албан ёсоор анхлан нэвтрүүлж буй түүхэн мөчийг хуваалцаж байгаадаа баяртай байна.

Бидний хамтын ажиллагаа нь 3 шатлалтай бөгөөд эхний шатанд Статик, системийн холболттой Динамик, Official account pay-р төлбөр хүлээн авах. Хоёрдугаар шат буюу 2022 оны III улиралд “Mini App Pay” буюу Монголын жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид “Wechat app”-д өөрийн онлайн дэлгүүрээ байршуулж бараа бүтээгдэхүүнээ зарж, борлуулах боломжтой болох юм. Систем нэвтэрснээр хоёр улсын хувьд онлайн арилжааны суваг нэгээр нэмэгдээд зогсохгүй бид онлайн худалдааны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх болон эдийн засгийн хувьд ч томоохон боломжийг бий болгож байгаа юм.

Харин гуравдугаар шатанд “WeChat”-д Монгол иргэд монгол картаа холбон “Wechat”-ын төлбөрийн сүлжээнд ямар ч нэмэлт шимтгэлгүйгээр төлбөр төлөх боломжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

WeChat Pay төлбөр хүлээн авах үйлчилгээнд нэгдсэнээр “Wechat Pay” системээр дамжуулан хийгдсэн орлого нь тухайн өдөртөө мерчантын дансанд орохоос гадна, 2 хувь буюу гүйлгээний хамгийн бага шимтгэлийг харилцагч та бүхэнд санал болгож байна.

Хариулт үлдээнэ үү