Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ TRANZAXIS СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ АРИЛЖААНЫ БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь картын удирдлагын системээ “Compass Plus Technologies” компанийн “The Next 100 Global Awards” шагналт, төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформ руу хоёр сарын дотор амжилттай шилжүүлснээр тус төлбөрийн системийг нэвтрүүлж, хэрэглээнд оруулсан Монголын анхны арилжааны банк боллоо.

TranzAxis системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудын системийн шаардлагуудыг биелүүлэх, системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ харилцагчдын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, мэдээллийн аюулгүй байдал болон картын нууцлалыг сайжруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжилт болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болсон юм.

“Compass Plus Technologies” компани нь Их Британид төвтэй бөгөөд 1989 оноос хойш төлбөрийн систем хөгжүүлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа технологийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч төлбөрийн систем нийлүүлэгч бөгөөд VISA, Mastercard, JCB, American express гэх мэт дэлхийн ТОП байгууллагуудтай хамтран ажилладаг.

Тус компанийн 2022 онд нэвтрүүлсэн TranzAxis систем нь өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй төлбөрийн экосистемийн хэрэгцээнд зориулагдан бүтээгдсэн ба Global Banking & Finance Review сэтгүүлээс тодорхойлдог төлбөр тооцооны тэргүүлэгч платформоор шалгарсан юм.

“Compass Plus Technologies” компанийн Борлуулалт хариуцсан захирал Николай Коровин хэлэхдээ “Бид Тээвэр хөгжлийн банк шиг ийм ирээдүйтэй бизнестэй хамтран ажиллаж, тэдний алсын харааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Мөн “Compass Plus Technologies” компанийн зүгээс TranzAxis системийг нэвтрүүлэх хугацаа 12-24 сар байдаг хэдий ч Тээвэр хөгжлийн банктай хамтран хоёр сарын дотор хэрэглээнд нэвтрүүлсэн нь онцлох хамтын ажиллагаа болсныг дурдсан юм.

Хамтын ажиллагааны тухай төслийн хамтрагч “Compass Plus Technologies” компанийн албан ёсны сувагт нийтлэгдсэн мэдээтэй та бүхэн ЭНД ДАРЖ уншиж, танилцаарай.