Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн алба болон ККТТ ХХК-тай хамтран Замын-Үүд чөлөөт бүсэд WeChat Pay төлбөрийн системийг нэвтрүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй юм. Цаашид талууд тогтвортой хамтран ажиллаж, улам өргөжин тэлэх нөхцөл бүрдэж байна.
2022 оны 05 сард Тээвэр хөгжлийн банк болон ККТТ ХХК-иуд хамтран албан ёсоор WeChat Pay төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн. БНХАУ-ын иргэдийн төлбөр тооцоог WeChat Pay төлбөрийн системийн дэд бүтцийг ашиглан шууд хүлээн авч, БНХАУ-ын иргэд үйлчлүүлдэг томоохон худалдаа үйлчилгээний төв, ресторан, зочид буудал болон бусад аж ахуй нэгжүүдийг мерчантаар элсүүлэн WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.