Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРӨӨРХ АУДИТЛАГДСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Тээвэр хөгжлийн банк 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөрх Аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

2022 онд Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны үзүүлэлтээс 59.9 хувиар өссөн ба үүнд харилцагчдын харилцах, хадгаламж 60 хувь, гадаад хамтын ажиллагааны хүрээнд татсан эх үүсвэр 49 хувь өссөн нь гол нөлөө үзүүлж Тээвэр хөгжлийн банк их наядын хөрөнгөтэй арилжааны банк боллоо. Түргэн борлогдох актив 71 хувь, зээлийн багц 29 хувь өсөж, нийт актив 448 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр 10.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийн өгөөж 5.8 хувьд хүрлээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа шуурхай хүргэх үүднээс Интернэт банк, TransBank аппликэйшнаа шинэчлэн шинэ өнгө төрхтэй, хялбар, ухаалаг болгон танилцуулж, WeChat Pay төлбөр хүлээн авах үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлээд зогсохгүй олон улсын дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Сингапур болон Европ дахь нэр хүндтэй хувийн банкнуудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэн ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банкны 2022 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.