Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДУГААР 1800-9999 БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаар өнөөдрөөс шинэчлэгдэн 1800-9999 боллоо.

Тээвэр хөгжлийн банк нь Харилцагчийн үйлчилгээний төвөөрөө дамжуулан харилцагчдадаа туслах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэн зөв, бодитой мэдээллээр түргэн шуурхай хангах, харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг нь цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Харилцагч та Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаар, банкны албан ёсны цахим хуудас болон info@transbank.mn, callcenter@transbank.mn и-мэйл зэрэг сувгуудаар дамжуулан бидэнтэй холбогдон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой.

Эрхэм харилцагч танд баярлалаа.