Categories
Нүүр

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх явдал юм.

Тогтвортой хөгжлийн зорилт – 2030

Тогтвортой хөгжлийн зорилт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулан, улс орныхоо хөгжил дэвшлийг Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурлан ахиулахыг зорин ажиллаж байна.

 

Банкны тогтвортой хөгжлийн бодлого

Нийтлэг үндэслэл

Тээвэр хөгжлийн  банк (Цаашид “Банк” гэх)-ны Байгаль Орчин, Нийгмийн Бодлого (Цаашид “БОНБ” гэх)-ын үндсэн зорилго нь Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн (Цаашид “ТоС” гэх) хүрээнд банкны үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн талаар баримтлах үндсэн зарчмууд, банкны хүлээх байгаль орчин, нийгмийн эрсдэлийн хэм хэмжээ, хяналтын тогтолцоог тодорхойлоход оршино.

Тээвэр хөгжлийн банкны Байгаль орчин, Нийгмийн Бодлоготой энд дарж танилцана уу.

Хариулт үлдээнэ үү