С.Цэрэндаш нь 2009 онд АНУ-ын Индианагийн Их сургуулийг санхүүч мэргэжлээр Бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуулийг хөрөнгийн удирдлага чиглэлээр Магистр зэрэгтэй төгссөн.
Тэрээр 2009-2013 онд Сангийн Яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн, 2013-2015 онд Төрийн банкны Байгууллагын банкны газрын захирал, 2015-2017 онд Сангийн Яамны Санхүүгийн бодлогын газрын мэргэжилтэн, 2017 онд Хөгжлийн банкны ХОМК, ХОС байгуулах бэлтгэл ажлыг хангах албаны дарга, 2017-2019 онд Хөгжлийн банкны охин компани Ди Би Эм ассет менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал, 2020-2021 онд Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, 2021-2022 онд Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, 2022-2023 онд Бүрэнскор ЗМС ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Төслийн зөвлөх, 2023 оны 2 сараас 6 сар хүртэл Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай.
Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж, 2024 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.