Categories
Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН БАНКНЫ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН” СЭДЭВТ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк харилцагчиддаа зориулан “Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон банкны шинэ бүтээгдэхүүн” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Бид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 5-р сарын 25-ний өдөр Тээвэр хөгжлийн банкны төв оффист тус уулзалтыг амжилттай зохион байгуулав.

Уг арга хэмжээнд олон улсын байгууллага болон бизнесийн салбарын төлөөллүүд болох Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Оюутолгой ХХК, Сэндвик Монголиа, Макс групп, Шангри-Ла зочид буудал, Бритиш скүүл монголиа, Олон улсын дунд сургууль гэх зэрэг томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тухайн арга хэмжээг Гүйцэтгэх захирлын орлогч Хатагтай Эрхэмбаяр удирдан явууллаа.

Уг арга хэмжээнд урилгаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч ноён Declan Magee Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан ба тус банкны ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Ноён Magee тус илтгэлдээ Монголын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн гол шалтгааныг дурдсан ба үүнд  хил гаалийн зогсонги байдал, инфляцийн дарамт, ханшийн уналт, гадаад валютын нөөц, дотоодын санхүүжилтийн эрэлт хэрэгцээний талаар онцлов. Мөн АХБ-наас 2021–2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг дурдаж КОВИД-19 -ийн дараах сэргэлт болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд чиглэх, эдийн засгийн боломж, эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц болон ногоон хөгжил гэх зэрэгт  анхаарал хандуулахыг дурдав.

Уг арга хэмжээний үеэр банкны шинэ бүтээгдэхүүн болох “Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан хадгаламж” -ийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Тухайн бүтээгдэхүүн нь Монгол банкны албан ханшнаас шалтгаалан нэмэлт хүүг үндсэн хүү дээр санал болгодог ба банкны салбарт зарлаж буй хамгийн өндөр өгөөжтэй хадгаламжийн бүтээгдэхүүн юм. Тээвэр хөгжлийн банк нь 2022 онд салбаруудынхаа тоог нэмэгдүүлж буй бөгөөд сүүлийн үеийн байдлаар нээсэн шинэ салбаруудаа танилцууллаа.

Хариулт үлдээнэ үү