Categories
Нүүр

Дансны аюулгүй байдлын зөвлөмж

Харилцагч та доорх зөвлөмжүүдийг мөрдсөнөөр өөрийн нэр дээрх харилцах, хадгаламжийн дансанд учирч болзошгүй эрсдэлийг хаах боломжтой юм.

  1. Та дансанд хийгдсэн гүйлгээний мэдээллийг мэссэж, и-мэйлээр хүлээн авдаг үйлчилгээг ашигласнаар өөрийн хийсэн гүйлгээг үнэн зөв болон хэзээ, ямар гүйлгээ хийгдсэн талаар мэдэх ба өөрийн дансаа цаг үргэлж хянах боломжтой юм. Хэрвээ сэжигтэй болон алдаатай хийгдсэн гүйлгээ байвал цаг алдалгүй банканд хандаарай.
  2. Та ямар нэгэн гүйлгээг санаачлаагүй байхад танаас гүйлгээ эхлүүлэхийг хүссэн хүсэлт болон банкны нууц үг, нэр гэх мэт хувийн мэдээллийг тань асуусан и-мэйл, мессеж, дуудлагад хариулах шаардлагагүй.
  3. Тодорхой хугацааны давтамжтайгаар эсвэл гүйлгээг хийгдсэний дараа баримт, гүйлгээний мэдээллийг шалгаж, үнэн зөв хийгдсэн эсэхийг дансны хуулга болон интернет банкаараа шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй болон алдаатай хийгдсэн зүйл байвал цаг алдалгүй банканд хандаарай.
  4. Өөрийн дансны мэдээлэл, банкны бусад үйлчилгээний нэвтрэх нэр нууц үгийг бусдад дамжуулах, найдваргүй газар хадгалахгүй байх хэрэгтэй.

Нэмэлт мэдээллийг банкны 77169999 тоот утсаар авна уу.

Хариулт үлдээнэ үү