Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Цэлмэг

Б.Цэлмэг нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүү, хөрөнгийн зах зээлд 15 жил ажилласан туршлагатай бөгөөд 2008 онд Ирланд улсад ЖэйПи Морган (JPMorgan) банканд хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр татварын зөвлөх, 2016 онд Сүмитомо Мицүй корпорацид нисэх онгоцны лизинг, худалдааны чиглэлээр санхүүгийн менежер, 2018 онд Xас банканд санхүү удирдлагын газрын захирал, 2022 оноос Ашид Aссет хөрөнгө оруулалтын менежментийн компанид сангийн чиглэлээр хөрөнгө оруулалт хариуцсан захиралын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан.

Б.Цэлмэг нь олон улсын мэргэшсэн нягтлан бодох зэрэгтэй бөгөөд Ирланд улсын Америк Коллеж Дублин их сургуулийг бизнес удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. Түүнчлэн Ирландын банкируудын холбооноос Юнивэрсити Коллеж Дублин их сургуулийн хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын, Ирландын хуульчидийн холбооноос нисэх онгоцны санхүүжилт лизингийн чиглэлээр диплом эзэмшиж тус тус мэргэжил дээшлүүлсэн.