ЦАХИМ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Эрхэм харилцагч таны хувийн мэдээллийг ашиглан цахим залилан үйлдэх боломжтой тул хувийн мэдээллээ нууцалж, аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг дагаарай.

  1. Тусгай нэвтрэх нэр ашиглах: Утасны дугаар, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, имэйл хаяг гэх мэт тааварлах боломжтой нэвтрэх нэрийг үүсгэхгүй байх, интернэт банк тус бүр дээр өөр өөр тусгай нэвтрэх нэр ашиглах;
  2. Хүчтэй нууц үгийг ашиглах: Төрсөн огноо, утасны дугаар, нэр гэх мэт нийтлэг үг хэллэг эсвэл амархан таамаглах боломжтой мэдээллийг ашиглахаас татгалзах;
  3. Тусгай нууц үг ашиглах: сошиал сүлжээ, имэйл хаяг, бусад веб дээр ашигладаг нууц үгээ интертнэт банканд ашиглалгүй зөвхөн тусгай нууц үгийг ашиглах, Интернэт банк тус бүр дээр өөр өөр нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг ашиглах;
  4. Нууц үгийг аюулгүй байлгах: Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, бичиж үлдээх эсвэл хамгаалалтгүй газар хадгалахгүй байх, Нууц үгийг тогтмол байнга сольж мөн интернэт банкийг ашиглаж дууссаны дараагаар хааж хэвших;
  5. Хүлээн авагчийн нэрийг нягтлах: Интернэт банкаар гүйлгээг хийхээс өмнө дансны эзэмшигчийн нэрийг заавал нягталсны дараагаар гүйлгээг хийх;
  6. Давхар баталгаажуулалт: Давхар баталгаажуулалт нь таны дансанд нэвтрэх, зээл авах, гүйлгээ хийх, нэмэлт үйлчилгээ авахад нууц үгээс гадна нэмэлт хамгаалалтыг үүсгэдэг тул мессеж болон имэйлээр ирсэн нэг удаагийн тоо болон тэмдэгтээс бүрдсэн 4-8 оронтой давхар баталгаажуулалт хийх нууц үгийг бусдад дамжуулахгүй байх;
  7. Дансны үйл ажиллагааг хянах: Өөрийн дансны үйл ажиллагааг тогтмол хянах мөн нэмэлтээр имэйлээр болон мессежээр гүйлгээний мэдээллийг хүлээн авч сэжигтэй болон зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдсэн бол нэн даруй цагдаагийн газарт болон банканд мэдээлэх;
  8. Фишинг имэйл, мессежээс болгоомжил: Банк хэзээ ч таны хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг харилцагч танаас шаардахгүй. Имэйл, мессеж болон бусад сувгаар хүлээн авсан линк холбоос дээр дарах, хавсаргасан файлыг нээж үзэхээс өмнө илгээгчийг үнэн зөв эсэхийг сайтар нягтлах, хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгийг оруулахаас татгалзах;
  9. Аюулгүй төхөөрөмж ашиглах: Нийтийн, дундын ашигладаг төхөөрөмжүүд болон үнэгүй Wifi зэргийг ашиглан интернэт банк ашиглахаас татгалзах, интернэт орчинд өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд анти-вирус  аюулгүй байдлын программ хангамжийг ашиглаж буй төхөөрөмждөө суулгах.
TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.