ХУУРАМЧ МЕССЕЖ БОЛОН ДУУДЛАГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!

Smishing (SMS + Phishing): Энэ нь хуурамч мессеж (SMS)-ээр дамжуулан хүмүүсийн хувийн болон санхүүгийн мэдээллийг хулгайлах оролдлого юм.

Mishing (Mobile + Phishing): Энэ нь гар утасны дуудлагаар дамжуулан хуурамч мэдээлэл өгч, хүмүүсийг хуурч мэдээлэл авах арга юм.

Сүүлийн үед дараах агуулгатай хуурамч мессежээр дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.

  1. “Таны интернэт банкны нууц үг түгжигдсэн тул нууц үгээ шинэчилнэ үү.” (Мессежнээс гараад холбоосыг идэвхжүүлэхийн тулд дахин нээнэ үү. Эсвэл холбоосыг Safari хөтөч дээрээ хуулж аваад нээнэ үү.)”
  2. “Таны дансанд сэжигтэй гүйлгээ илэрсэн тул та дараах холбоосоор баталгаажуулна уу.” : https://transbankmnonga.mn. (хуурамч сайт руу чиглүүлэх)

Эдгээр мессеж нь таны санхүүгийн болон хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зорилготой тул сэжигтэй холбоос дээр дарж, мэдээллээ оруулахаас зайлсхийхийг анхааруулж байна.

Манай банк таны мэдээллийг онлайнаар авах хүсэлт гаргадаггүй. Иймд тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарж, мэдээллээ алдахаас сэргийлээрэй.

Анхаарах зүйлс:

  1. Танихгүй дуудлага, мессежинд хувийн мэдээлэл өгөхөөс татгалзаарай.
  2. Албан ёсны эх сурвалжийг заавал шалгаж баталгаажуулаарай.
  3. Сэжигтэй тохиолдолд банк эсвэл хамааралтай байгууллагатай шууд холбоо бариарай.
TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.