Давуу тал
  • Хүссэн үедээ орлогоо нэмж болох уян хатан нөхцөл
  • Банкны зарлагдаж буй хадгаламжийн хамгийн дээд хүү
  • Цахим банкаар дамжуулан дансаа удирдах боломж
  • Сар бүр зарлага гаргах боломжтой
Урамшуулалт 6 сартай хадгаламж Нөхцөл
Хугацаа 6 сар
Валют Төгрөг
Хүү /Жилийн/ 14.0%
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 2.4%-4.8%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг
Хүү олгох давтамж Хугацааны эцэст
Орлого хийх нөхцөл Боломжтой
Зарлага гаргах нөхцөл Сар бүр
Бүрдүүлэх материал
  1. Монгол Улсын иргэн бол: Иргэний үнэмлэх
  2. Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт
    • Монгол Улсад оршин суух үнэмлэх
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт

Байгууллагын хуримтлалыг өндөр хүүгээр тооцон олгох, баталгаат хугацаатай хадгаламжийн үйлчилгээг санал болгож байна.

Давуу тал
  • Хүссэн үедээ орлогоо нэмж болох уян хатан нөхцөл
  • Банкны зарлагдаж буй хадгаламжийн хамгийн дээд хүү
  • Цахим банкаар дамжуулан дансаа удирдах боломж
  • Сар бүр зарлага гаргах боломжтой
Бүтээгдэхүүний нөхцөл
Урамшуулалт 6 сартай хадгаламж Нөхцөл
Хугацаа 6 сар
Валют Төгрөг
Хүү /Жилийн/ 14.0%
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 2.4%-4.8%
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг
Хүү олгох давтамж Хугацааны эцэст
Орлого хийх нөхцөл Боломжтой
Зарлага гаргах нөхцөл Сар бүр
Бүрдүүлэх материал
  1. Данс нээлгэх албан хүсэлт
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хуулийн этгээд, байгууллагын дүрэм
  4. Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар нотариатаар баталгаажуулсан байх /энд дарж татаж авна уу/
  5. Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт /энд дарж татаж авна уу/
  6. Данснаас мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар
  7. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт
МОНГОЛБАНКНЫ МЭДЭГДЭЛ

Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.

Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банканд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.

Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно.

МОНГОЛБАНК

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/mn/r/6342