Банкны танилцуулга

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАНИЛЦУУЛГА

Тээвэр хөгжлийн банк нь 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас банкны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч 400.0 сая төгрөгийн дүрмийн сан, 7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тухайн үед зогсонги байдалд ороод байсан дэд бүтцийн тэргүүлэх салбар болох тээврийн байгууллагуудыг дэмжин хөрөнгө оруулах замаар хөгжүүлэх хэтийн зорилготойгоор ажлаа эхэлсэн.

Тээвэр хөгжлийн банк нь анхлан байгуулагдахдаа арилжааны банкуудын жишгээр төлбөр тооцоо эрхлэх, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, үнэт цаас худалдах, худалдан авах, гадаад валютын арилжаа, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвөлгөө өгөх, хадгаламжийн үйлчилгээ, үнэт цаас хадгалах, хадгалуулах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат болж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлөхөөр байгааг олон эрдэмтэд, эдийн засагчид илэрхийлсээр байна. Гол асуудал нь хэт нэг салбарыг шүтсэн, дэмжсэн бодлого нь өөр бусад салбарын гадаад дотоод зэх зээл дээрх өрсөлдөх чадварыг үгүй хийж, улмаар уул уурхайн гаралтай түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт бууралт нь улс орны урт хугацааны тогтвортой хөгжилд саад хийсээр өдийг хүрч байна. Иймд улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өөр хоорондоо хамааралгүй олон салбарт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага урган гарч байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагааны чиглэлээ доорх байдлаар томъёолон гаргасан болно. 

Банкны үйл ажиллагааны чиглэл нь эдийн засгийн эргэлт, экспорт, импортод идэвхижилт өндөртэй салбарууд болох уул уурхай, импортыг орлох үйлдвэрлэлүүд, гадаад худалдаа, засгийн газрын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ тутам гарч ирж буй түргэн өсөлттэй салбаруудад түлхүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа болно. 

Банкны үнэт зүйлс

I.  Харилцагчид: Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх замаар тэдний хүлээлтээс давсан чанарыг үзүүлж, улмаар санхүүгийн чадвар болон итгэл үнэмшлийг нь дээшлүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ.

II.  Ажилтнууд: Бид банкаа гэсэн чин сэтгэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллагсдыг сэтгэл ханамжтай, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажиллуулах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх замаар ажилтнуудын ажиллах хамгийн таатай орчинг бүрдүүлж, тал бүрээр дэмжин хөгжин дэвших бололцоогоор хангаж ажиллана.

III.  Нийгэм: Бид өрсөлдөх чадавхи бүхий бизнесийн байгууллагыг хөгжүүлснээр үйл ажиллагаагаа байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, хүн ардынхаа сайн сайхныг цогцлоон бүтээхэд зориулан тууштай ажиллана.

IV.  Хувь нийлүүлэгчид: Бид эрхэм зорилго ба үнэт зүйлсээ дээдлэн, үйл ажиллагааныхаа удирдлага болгон ажилласнаар хувь нийлүүлэгчдийн баялагийг нэмэгдүүлнэ. 

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Банкны хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Л.Болд (32.35%), Д.Оюунгэрэл (42.15%) болон иргэн Л.Болдын 100%-ийн өмчлөлтэй Инфрастракчер ХХК (25.5%) нар байна. 

Урамшуулалын хороо

Хорооны дарга

М.Доржханд

Хорооны гишүүн

Д.Дашчойнхор

Б.Мөнхзаяа

Эрсдэлийн удирдлагын хороо

Хорооны дарга

Д.Дашчойнхор

Хорооны гишүүн 

О.Энхбаяр

Т.Пүрэвдорж

Аудитын хороо

Хорооны дарга

О.Энхбаяр

Хорооны гишүүн

Т.Пүрэвдорж

Б.Мөнхзаяа

Хүний нөөцийн хороо

Хорооны дарга

М.Доржханд

Хорооны гишүүн

Д.Дашчойнхор

Т.Пүрэвдорж

ТУЗ-ийн дарга: Маравдорж овогтой Доржханд

М.Доржханд нь 2016 оны 10 дугаар сараас тус банкны ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна. Тэрбээр, 2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан.

М.Доржханд нь 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшиж,  2006 онд МУИС-ийн Хууль зүйн магистр зэрэг хамгаалсан бөгөөд “Corporate governance development center”-ээс зохион байгуулсанкомпанийн засаглал, ТУЗ-ийн захирлын сургалтанд тус тус хамрагдсан. 

ТУЗ-ийн гишүүн: Товуудорж овогтой Пүрэвдорж

Т.Пүрэвдорж нь 2007 онд “Түшээ” Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байгаа. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй.

Хувийн хэвшлийн байгууллагуудад 10 жил бүртгэл, санхүүгийн чиглэлээр ажилласан. Одоо эрхлэж буй ажил нь “Эко алт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна.

ТУЗ-ийн гишүүн: Дамдинсүрэн овогтой Дашчойнхор

Д.Дашчойнхор нь 2004 онд МУБИС-ийг философич, улс төр судлаач мэргэжлээр баклавр, 2015 онд Удирдлагын академи сургуулийг магистр зэргээр тус тус дүүргэсэн.

2012-2014 онд Гадаад харилцааны яаманд үйлчилгээ эрхэлсэн дэд дарга, 2014 оноос одоог хүртэл “Мөст олон булаг” ХХК-д менежерээр ажиллаж байна. 

ТУЗ-ийн гишүүн: Бат-Эрдэнэ овогтой Мөнхзаяа

Б.Мөнхзаяа нь 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд МУИС-ийг Олон улсын эрх зүйн магистер зэрэгтэйгээр төгссөн.

2010-2013 онд хувийн хэвшлийн байгууллагад хуулийн зөвлөх, 2013-2014 онд бие даасан өмгөөлөгч, 2014 оноос одоог хүртэл “Өмгөөллийн Лекс Ин Июс” ХХН-ийн Өмгөөлөгч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Мэдэээлэл шинэчлэгдэж байна.

БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ