Гадаад худалдааны зээл

Манай банкны үйл ажиллагааны чиглэл нь эдийн засгийн эргэлт, экспорт, импортод идэвхижилт өндөртэй салбарууд болох уул уурхай, импортыг орлох үйлдвэрлэлүүд, гадаад худалдаа, засгийн газрын үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, шинэ тутам гарч ирж буй түргэн өсөлттэй салбаруудад түлхүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа болно. 

Энэ хүрээнд гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийн зээл, экспорт импортын хөнгөлттэй зээл, 

Засгийн газраас экспорт, импортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд,

Олон улсын банк, санхүүгийн байгууллагын зүгээс экспорт, импортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд,

Засгийн газрын зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэгч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж буй аливаа төсөл хөтөлбөрт хамтран ажиллах замаар харилцагч нартаа санхүүгийн боломжийг хүргэнэ.