Бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулагдана.

Зээлийн нөхцөл:

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ Төгрөг  Ам.доллар
Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. Банкнаас санхүүжүүлэх хэмжээ нийт эргэлтийн хөрөнгийн 80%-иас хэтрэхгүй
Зээлийн хүү /сар/ 2.3%-1.2% 1.8%-1.0%
Зээлийн хугацаа 24 хүртэл сар
Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1500 ам.доллараас хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл Зээлийн үлдэгдлийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс хэтрэхгүй
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 3 хүртэл сар
Өргөдлийн хураамж  10,000 төгрөг 10 ам.доллар

 Тавигдах шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
  • Бусад.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1 хувь цээж зураг;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Орлого, зарлагыг баталгаажуулах баримт материал;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт;
  • Бусад.

Аж ахуй нэгж, байгууллагын хувьд нэмэлт бүрдүүлэх материал:

  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Аудит, Татварын албаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.