Зээлийн шугам нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн тасралтгүй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулагдсан зээл юм.

Зээлийн нөхцөл

Шугамын зээл Төгрөг  Ам.доллар
Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. Банкнаас санхүүжүүлэх хэмжээ нийт эргэлтийн хөрөнгийн 80%-иас хэтрэхгүй.
Зээлийн хүү /сар/ 2.3%-1.2% 1.8%-1.0%
Коммитмент хүү Жилийн хүү+4.8% Жилийн хүү+3.6%
Зээлийн хугацаа 60 хүртэл сар 36 хүртэл сар
Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1500 ам.доллараас хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү  Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү 
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл шимтгэлгүй
Өргөдлийн хураамж  10,000 төгрөг 10ам.доллар

Зээл олголтын шимтгэл, хураамж 

Зээлдэгчид тавигдах шаардлага

·  Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай

·  Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх

·  Бизнесийн зээлийн шугамын дээд хэмжээ нь зээл хүсч буй үеийн эргэлтийн хөрөнгийн 80%-аас хэтрэхгүй байх

·  Бизнес нь тогтмол татан авалт хийх шаардлагатай байх

Бүрдүүлэх материал:

·  Зээл хүссэн албан хүсэлт

·  Компанийн гэрчилгээний хуулбар

·  Компанийн дүрмийн хуулбар

·  Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт

·  Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт

·  Татварын албаны тодорхойлолт

·  Компанийн санхүүгийн тайлан

·  Барьцаалах хөрөнгийн бичиг баримт /эх хувь/

·  Зээл авах болон хөрөнгө барьцаалах тухай ТУЗ /ХНХ/-ийн тогтоол

·  Бусад шаардлагатай нэмэлт материалууд