Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор суурь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үндсэн хөрөнгө бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдана.

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ Зээлийн хүү /жилээр Зээлийн хугацаа /сараар

MNT

Бизнесийн онцлог цар хүрээнээс шалтгаалж тодорхойлно. Нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 40%-с багагүй хэмжээг зээлдэгч өөрөө санхүүжүүлнэ.

30.0%-27.6%

60 хүртэл сар

USD

20.4%-16.8%

36 хүртэл сар

Зээл хүсэх өргөдөл – 15000 төгрөг /15 ам.доллар  
Зээл олголтын шимтгэл – Батлагдсан дүнгийн 1% буюу 1 500 000 төгрөг /1 500 ам.доллар/-аас хэтрэхгүй.

Зээлдэгчид тавигдах шаардлага

·  Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай

·  Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх

·  Бизнесийн зээлийн шугамын дээд хэмжээ нь зээл хүсч буй үеийн эргэлтийн хөрөнгийн 80%-аас хэтрэхгүй байх

·  Бизнес нь тогтмол татан авалт хийх шаардлагатай байх

Бүрдүүлэх бичиг баримт

·  Зээл хүссэн албан хүсэлт

·  Компанийн гэрчилгээний хуулбар

·  Компанийн дүрмийн хуулбар

·  Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт

·  Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт

·  Татварын албаны тодорхойлолт

·  Компанийн санхүүгийн тайлан

·  Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд /эх хувь/

·  Зээл авах болон хөрөнгө барьцаалах тухай ТУЗ /ХНХ/-ийн тогтоол

·  Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт

·  Бусад шаардлагатай нэмэлт материалууд