Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх төрөл бүрийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагдана.

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ Зээлийн хүү /жилээр Зээлийн хугацаа

MNT

Бизнесийн онцлог цар хүрээнээс шалтгаалж тодорхойлно

28.8%-26.4%

24 хүртэл сар

USD

21.6%-18.0%

24 хүртэл сар

Шимтгэл: Зээл хүсэх өргөдөл – 10 000 төгрөг /10 ам.доллар/
Зээл олголтын шимтгэл – Олгосон зээлийн 1% буюу 3.0 сая төгрөгөөс хэтрэхгүй  /3000 ам доллараас хэтрэхгүй/

Тавигдах шаардлага

·  Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай

·  Эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хэмжээ нь зээл хүсч буй үеийн эргэлтийн хөрөнгийн 80%-аас хэтрэхгүй байх

·  Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх

Бүрдүүлэх бичиг баримт

·  Зээл хүссэн албан хүсэлт

·  Компанийн гэрчилгээний хуулбар

·  Компанийн дүрмийн хуулбар

·  Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт

·  Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт

·  Татварын албаны тодорхойлолт

·  Компанийн санхүүгийн тайлан

·  Барьцаалах хөрөнгийн бичиг баримт/эх хувь/

·  Зээл авах болон хөрөнгө барьцаалах тухай ТУЗ /ХНХ/-ийн тогтоол

·  Бусад шаардлагатай нэмэлт материалууд