ТХБанкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Аудитын хороо болон Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаагаар дамжуулан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Банкны нэгжүүд нь дотоод хяналтын тогтолцоогоо бүрдүүлж, өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй байдаг.

Аудитын хороо нь банкны дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй байдалд анхаарч, үнэлэлт, дүгнэлт өгч дотоод хяналтын тогтолцоо, түүний үр дүнтэй байдлын талаар Удирдлагын баг болон Дотоод аудитын газраас мэдээлэл, тайлан хүлээн авч, хэлэлцдэг.

Дотоод аудитын газар нь Гүйцэтгэх удирдлагаас хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд банкны зохистой засаглал, санхүү тайлагнал, дотоод хяналт, мэдээллийн систем болон эрсдлийн удирдлагын тогтолцоо нь тогтоосон хэм хэмжээний хүрээнд явагдаж байгаа эсэхэд хараат бус хяналтыг хийж үнэлэлт дүгнэлт гарган, банкны үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж өгөх  зорилготой ажилладаг.

Дотоод аудитын газар нь эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөт иж бүрэн болон гэнэтийн шалгалтыг хийж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллах үүрэгтэй.