Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын бизнесдээ хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа, цар хүрээ, үйлчилгээгээ өргөжүүлэхэд зориулсан зээл юм.

Та өмнө нь аль ч банкнаас зээл авсан байж болно. Харин дараагийн зээлээ манай банкнаас авсан тохиолдолд өмнөх бусад зээлээ манайхаас авсан зээлдэгчийн нэгэн адилаар таны хүү буурах болно. Жижиг зээлийн олгох хугацаа болон хэмжээ нь зээлдэгчийн зээлийн бодит хэрэгцээ, санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаа эрхэлсэн туршлага, төлөх эх үүсвэр, эрсдлийг харгалзан үзэж, судалсны үндсэн дээр тогтооно.

Зээлийн нөхцөл

Хэмжээ 350,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү (сарын) 2.1% - 1.7% (төгрөг)
Хугацаа 48 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл 0.5% (10,000 төгрөг - 200,000 төгрөг хүртэл)

Бүрдүүлэх бичиг баримт

  • Зээлийн өргөдөл; (Банкны салбараас эсвэл энд дарж татаж авна уу)
  • Нийлүүлэгч байгууллагын төлбөрийн нэхэмжлэх;
  • Худалдан авах гэж буй автомашины тeхник үзүүлэлтүүд;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Жолооны үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Хэрэв өөрийн хөрөнгийг барьцаалах бол: Зээлийн барьцаанд тавихаар санал болгосон хөрөнгийн өмчлөх эрхийн болон бусад баримт бичиг, зөвшөөрөл, лавлагаа
  • Зээлдэгчийн орлогыг нотлох баримтууд;
  • Хэрэв шаардлагатай бол банкнаас хүссэн нэмэлт баримт матeриалыг гаргаж өгөх