ТУЗ-ийн дарга: Маравдорж овогтой Доржханд

М.Доржханд нь 2016 оны 10 дугаар сараас тус банкны ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна. Тэрбээр, 2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан.

М.Доржханд нь 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшиж,  2006 онд МУИС-ийн Хууль зүйн магистр зэрэг хамгаалсан бөгөөд “Corporate governance development center”-ээс зохион байгуулсанкомпанийн засаглал, ТУЗ-ийн захирлын сургалтанд тус тус хамрагдсан. 

ТУЗ-ийн гишүүн: Товуудорж овогтой Пүрэвдорж

Т.Пүрэвдорж нь 2007 онд “Түшээ” Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байгаа. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй.

Хувийн хэвшлийн байгууллагуудад 10 жил бүртгэл, санхүүгийн чиглэлээр ажилласан. Одоо эрхлэж буй ажил нь “Эко алт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна.

ТУЗ-ийн гишүүн: Дамдинсүрэн овогтой Дашчойнхор

Д.Дашчойнхор нь 2004 онд МУБИС-ийг философич, улс төр судлаач мэргэжлээр баклавр, 2015 онд Удирдлагын академи сургуулийг магистр зэргээр тус тус дүүргэсэн.

2012-2014 онд Гадаад харилцааны яаманд үйлчилгээ эрхэлсэн дэд дарга, 2014 оноос одоог хүртэл “Мөст олон булаг” ХХК-д менежерээр ажиллаж байна. 

ТУЗ-ийн гишүүн: Бат-Эрдэнэ овогтой Мөнхзаяа

Б.Мөнхзаяа нь 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд МУИС-ийг Олон улсын эрх зүйн магистер зэрэгтэйгээр төгссөн.

2010-2013 онд хувийн хэвшлийн байгууллагад хуулийн зөвлөх, 2013-2014 онд бие даасан өмгөөлөгч, 2014 оноос одоог хүртэл “Өмгөөллийн Лекс Ин Июс” ХХН-ийн Өмгөөлөгч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

ТУЗ-ийн хараат бус гишүүн: Очирбал овогтой Энхбаяр

О.Энхбаяр нь 25 гаруй жил төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудад удирдах ажил эрхэлж байсан ажлын дадлага туршлагатай ба 1989 онд МУИС-ийг санхүүгийн эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Улмаар 1999 онд АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын магистер зэрэгтэйгээр амжилттай төгссөн. Англи, орос, чех хэлтэй.

О.Энхбаяр нь 1991 оноос ажлын гараагаа Өмч хувьчлалын комиссын гишүүн, Төрийн өмчийн хорооны гишүүн, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх зэрэг төрийн удирдах албан тушаалын ажлуудыг олон жил гүйцэтгэж ирсэн туршлагатай. Мөн банк санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр 12 жил ажиллаж Капитрон банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, дэд захирал, Монголын хөрөнгийн биржийн тэргүүн дэд, гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн. 

Урамшуулалын хороо

Хорооны дарга

М.Доржханд

Хорооны гишүүн

Д.Дашчойнхор

Б.Мөнхзаяа

Эрсдэлийн удирдлагын хороо

Хорооны дарга

Д.Дашчойнхор

Хорооны гишүүн 

О.Энхбаяр

Т.Пүрэвдорж

Аудитын хороо

Хорооны дарга

О.Энхбаяр

Хорооны гишүүн

Т.Пүрэвдорж

Б.Мөнхзаяа

Хүний нөөцийн хороо

Хорооны дарга

М.Доржханд

Хорооны гишүүн

Д.Дашчойнхор

Т.Пүрэвдорж