Тээвэр хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарч ажиллахаар боллоо

      Тээвэр хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд 2017 оны 8-р сарын 22-ны өдөр гарын үсэг зурлаа.

    Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт авахад нь батлан даах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банк зээлдэгчийн зээл авах хүсэлтийг судлаад, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтанд хамрагдахад нь дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.

     Үүнээс гадна Тээвэр хөгжлийн банкны зүгээс бизнесийн зээл болон батлан даалтын үйлчилгээний талаарх мэдээлэл зөвлөмжийг харилцагчиддаа тогтмол хүргэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, уулзалтын арга хэмжээг зохион байгуулах зэргээр уялдаа холбоотой, өргөн цар хүрээтэй ажиллах болно.