Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, спот ханш бүрдэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

“Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулах зорилгоор Монголын банкны холбооны Удирдах зөвлөлөөс “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан бөгөөд уг нээлтийн үйл ажиллагааны үеэр ёс зүйн дүрмийг баталж, гарын үсэг зурах ёслол болов.