Банк суурь бүртгэлийн системээ шинэчлэлээ

Тээвэр хөгжлийн банк нь "Грейп Сити" ХХК-тай "Программ хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлэн суурилуулах, нэвтрүүлэх ба дагалдах засвар үйлчилгээ үзүүлэх” гэрээг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ба энэхүү гэрээний дагуу Банкны суурь бүртгэлийн NES Core Banking систем, Ерөнхий дэвтрийн систем, Свифт Интерфэйс систем, Авизын Онлайн Интерфэйс, RTGS Интерфэйс системийг амжилттай нэвтрүүлээд байна.