Банкны хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөв.

Банкны хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөв.

Тээвэр хөгжлийн банк нь анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 6 жилийн турш буюу 2010 оноос эхлэн хувьцаа эзэмшигчдийн маргаанаас шалтгаалж Монголбанкнаас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр зогсоосон.

2016 оны 10 дугаар сард өмнөх хувьцаа эзэмшигчид тохиролцоонд хүрч, хувьцаагаа худалдсанаар банк нь өнөөдрийн байдлаар 3 хувьцаа эзэмшигч 16 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тайлант хугацааны байдлаар 773 харилцагч, 449 хадгаламж эзэмшигч, 9 зээлдэгчтэй байна.

2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банк нь 9.86 тэрбум төгрөгийн актив, 9.52тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө,143.85сая төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт зээл 8.88 тэрбум төгрөг байгаагаас 3.36тэрбум төгрөгийн хэвийн зээл, 3.75 тэрбум төгрөгний хугацаа хэтэрсэн зээл, 1.75 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй, 1.96 тэрбум төгрөгийн ЗТУБАХСантай байна. Нийт зээлийн 19.8% нь чанаргүй ангилалд байна.

2017 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар харилцах дансны үлдэгдэл 103.62 сая төгрөг, хадгаламжийн дансны үлдэгдэл 40.23 сая төгрөг байгаа ба банкинд байгаа нийт мөнгөн хөрөнгө 547.31 сая төгрөг байна. Тайлант хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 147.33 сая төгрөгийн хүүгийн орлого олж 0.47 сая төгрөгийн хүүгийн зардал, 136.64 сая төгрөгийн үйл ажиллагааны зардалтай ажиллан нийт дүнгээр 33.42 сая төгрөгийн ашигтай ажилласан.

ТТГЧадварын харьцаа 160.92%-тай байгаа ба татан төвлөрүүлсэн хөрөнгийг хангалттай нэмэгдүүлэх боломжтой байна. Өөрийн хөрөнгө, эрсдлээр жигнэсэн активын харьцаа 116.41%-тай байна.